Фото Агшин


IMG_8865

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 7 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Хэзээ, Хаана, Юу?

CALIFORNIA мужийн Монгол залуус LOS ANGELES хотноо амжилт дүүрэн чууллаа
(1 үнэлгээ)

Image 

7 caрын 2-нд болсон энэхүү арга хэмжээнд 30 гаруй залуус оролцож, дараах чиглэлүүдэд туршлага солилцож шийдэл хайсан юм.

1. Коллеж болон их сургууульдаа хэрхэн амжилттай суралцах вэ?
2. Мэргэжлээрээ хэрхэн амжилттай туршлага хуримтлуулах вэ?
3. Монгол залуус хэрхэн бие биедээ туслах вэ?
4. Залуус хамтдаа хэрхэн дуу хоолойгоо хүргэх вэ?

MYUC STATE WIDE CONFERENCE 2016

Энэ өдөр залуус амжилттай танилцаж, нөхөрлөн цаашдаа хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тогтлоо.

2016-2017 онд ажиллахаар Удирдах Зөвлөлийн гишүүдээр сонгогдсон Сэлэнгэмөрөн, Emily, Jason, Монголжин, Урангоо, Мишээл, Хуягаа нарт амжилт хүсье.

Бидний үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн тусламж үзүүлсэн Аюурзана, Лут-Очир, Сандра, Баясгалан нарт талархал илэрхийлье.

CALIFORNIA мужийн залуусын давалгаа улам өргөжсөөр байна ... Залуусын зүрх нэгнийхээ төлөө бас Монголынхоо төлөө цохилсоор байна ...

Калифорниа мужийн Монгол Залуусын Нэгдэл

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

 
Зурхай: Хэтэвч
(9 үнэлгээ)

Image 

Мөнгө хэмээх зүйл өнгөөр бас дуудагддаг гэдэг. Тэгвэл таны барьж буй хэтэвч мөнгө далладаг болов уу. Хэтэвчнийхээ өнгийг сонжоод нэг үзээрэй.

Хонь

Хонины ордныхон улаан эсвэл илгэн хүрэн өнгийн түрийвч, хэтэвч барих нь зохистой. Эдгээр нь нарны өнгө бөгөөд энэ ордныхон руу мөнгө даллах шидтэй.

 

Үхэр

Энэ ордныхонд нарны шинж чанар ихээхэн давамгайлдаг. Иймд үхрийн ордныхон  мөнгөлөг болон цагаан өнгийн хэтэвч сонговол зохистой.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 
"Arlington" сэтгүүл оны "Гойд онцгой хүүхдийн шагнал"ыг монгол охинд гардуулав
(2 үнэлгээ)
Image
 
"Arlington" сэтгүүл оны "Гойд онцгой хүүхдийн шагнал" (Extraordinary Teen Awards) хүртэгсэдийн нэрийг зарлав. Нийт 10 хүүхэд шалгарсан дотор монгол охин Баттогтохын Билгүүнзаяа Тэргүүн шагнал (Grand Prize) хүртжээ. Билгүүнзаяа Хойд Виржиниа бүсийн шинжлэх ухаан, инженерийн тэмцээнд оролцож ус цэвэршүүлэх төхөөрөмжөөрөө тэргүүн байр хүртэж байжээ. Өнгөрсөн жил нүдний торлог бүрхэвчийн өвчнийг робот комьпютерээр оношлох нь бас нэг төсөл нь мөн өндөр үнэлгээ хүртэж байв. Билгүүнзаяадаа улам их амжилт хүсэн ерөөе!
 

Сэтгэгдэл (1)

Дэлгэрэнгүйгээр...
 
Монголын шатарчид 6 алт, 4 хүрэл хүртлээ
(1 үнэлгээ)

Image 

Зуны XXXI Олимптой зэрэгцээд Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус тэмцээний үеэр Дэлхийн залуучуудын оюуны спортын наадам 2016 оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд спортын олон төрлөөр зохион байгуулагдсан. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсон бөгөөд Монгол улсын шатарчид өндөр амжилттай оролцлоо. Үүнд:

Шатрын Рапид төрлөөр болсон энэ тэмцээний 23 хүртэлх насны нээлттэй ангилалд
    •    ФМ У.Насанжаргал алтан медаль,
    •    ФДМ Э.Болдоо хүрэл медаль
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 
Kонтакт линзнүүдийн танилцуулга болон хэрхэн хэрэглэх талаар үнэтэй зөвлөгөө
(1 үнэлгээ)
Image 
 
Сүүлийн жилүүдэд контакт линз хэрэглэгчдийн тоо түүний чанар болон төрөл сонголт илүү сайжирсанаар эрчимтэйгээр өсөж байна. Ажил дээрээ, тоглохдоо, болзоондоо гээд хаана ч зүүж болох линз хэмээх жижиг зүйл нь  нүдний шилийг бүрэн орлох хэрэглээ болоод байна. Тохирсон линзээ сонгохын тулд нүдний эмч, мэргэжсэн хараазүйчийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Линзийг зүүх болон авахдаа маш нарийн ажиллагаатай харьцах хэрэгтэй. Хайнга бохир хандсанаас болж олон төрлийн үрэвсэл, нүдний өвчин үүсдэг.  Ингээд уншигч та бүхэнд контакт линзнүүдийн танилцуулга болон хэрхэн хэрэглэх талаар үнэтэй зөвлөгөөг хүргэж байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 
САН ФРАНЦИСКО ХОТЫН JAPANTOWN-NIHONMACHI FAIR УРЛАГИЙН БАЯРТ ОРОЛЦЛОО
(1 үнэлгээ)
Image 
 
Сан Франциско хотын оршин суугчид, жуулчдын очих дуртай газруудын нэг болох Japantown-д зохион байгуулагдсан Nihonmachi Fair олон үндэстний урлагийн баярт Гэр төвийн сурагчид Ч.Номин, Б.Үжин, Э.Номинжин нар монгол бүжгээ сонирхуулж, Б.Нямдорж морин хуур тоглож, ЕКГ-аас Монгол соёл урлагаа сурталчилсан материал тарааж, сонирхсон хүмүүст мэдээлэл өгсөн нь гадаадын 400 гаруй үзэгчдийн сонирхлыг татсан арга хэмжээ боллоо. Атташе Г.Отгонгэрэл эл арга хэмжээнд оролцож үг хэлэв.
 
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 
СИАТЛЬ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
(1 үнэлгээ)
Image 
 
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2016 оны

9-р сарын 9 ний өдөр 17.00-20.00
9-р сарын 10-ны өдөр 09.00-17.00
9-р сарын 11-ны өдөр 09.00-12.00 цагуудад

иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэл хийх,
2. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,
3. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,
4. Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох
5. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох,
6. Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах,
7. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах,
8. Иргэний бүртгэл, консулын үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх зэрэг болно.

 


Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 
САН ФРАНЦИСКО ХОТОД ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАСАН ДИМИТРИ СТАЗЕВСКИД ЕКГ ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАВ
(1 үнэлгээ)
Image 
 
Сан Франциско хотноо “Herding Songs - a Year in Mongolia” фото зургийн үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулж Монгол үндэсний соёл, урлагийг АНУ-д сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсанд талархан Димитри Стазевскиг өнөөдөр ЕКГ-т хүлээн авч уулзан Хүндэт өргөмжлөл гардууллаа.

Тэрбээр манай орны хөдөөгийн амьдрал, соёлыг судлахаар Фулбрайт санд хүсэлтээ гаргаж тэтгэлэг авснаар нэг жилийн хугацаанд 12 аймагт очиж жирийн малчин айлуудад амьдрахдаа монгол ардын дуу, хөгжмийг судлан мэргэжлийн өндөр түвшинд 800 гаруй бичлэг хийсэн тухай болон аяллын талаараа үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм. Үзэсгэлэнг 200 гаруй америк иргэд үзэж сонирхон, Монгол орны тухай маш их асууж сонирхож байсан нь арга хэмжээний онцлог байлаа.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 
Магистр болон Докторт Засгийн газруудаас олгодог тэтгэлгүүд
(2 үнэлгээ)

 Image

1. Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын засгийн газраас олгодог тэтгэлэг -“British Chevening Scholarships”

 

Жилд дунджаар 1500 гаруй оюутанд олгодог энэхүү тэтгэлэг нь 30,000 фунт стерлинг орчим ба үүнд сургалтын зардал, ирж очих нислэг, сар бүрийн оюутны тэтгэмж, байр, амжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг жилийн бүх зардалыг багтаасан байдаг. Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгоно. Өргөдөл анкет бичиг баримтыг жил бүрийн 8 сарын 1ээс 11 сарын 15 ныг дуустал хүлээн авдаг.
Дэлгэрэнгүй 


Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 

Чат

Сүүлийн Зурвас: 4 өдөр, 5 цаг - ийн өмнө
  • ari18 : ygd hen ch chataldag we?
  • ari18 : yj online chat hh we
  • ari18 : end hun bdg yumu?
  • ari18 : hello?
  • ari18 : hvn bnu?
  • ari18 : hi all
  • Batna123 : Chicago
  • jiriin zaluu : los angeles koreatownd bdag odoo uulzah busgui bn uu bval nice_nice8888 yahoo.com ruu bicheerei
  • jiriin zaluu : odoo uulzah los angelesd bga busgui bval iishee bicheerei nice_nice8888 yahoo shu
  • jiriin zaluu : odoo uulzah los angelesd bga busgui bn uu
_PLEASE_LOGIN

Онигоо

Хашаанд 2 эр архи ууж сууна. Дэргэдүүр нь нэг пацан гүйж өнгөрөв. Нэг нь:
-Энэ миний эхний гологдол.
Дахиад 2 хүүхэд гүйж өнгөрөв.
-Энэ бас л гологдлууд.
-Чи чинь бүх хүүхдүүдээ голдог хэрэг үү?
-Үгүй ээ, гологдол презерват-ын үр дүн гэсэн

 

Ханшийн Мэдээ